top of page

OPTIPRO HA уураг



Хүүхэд дан хөхөөр хооллох үед аливаа харшил үүсэх нь ховор байдаг. Харин үнээний сүүг хэрэглэхэд хүүхдэд үнээний сүүний уурганд харшил үүсэх магадлал 20-30% байж болдог. Түүнчлэн шингэлээгүй үнээний сүү нь бусад хоол тэжээлд харшил үүсгэх магадлалыг өндөрсгөж өгдөг. Ялангуяа харшлын асуумжтай (аав, ээж, төрсөн ах эгч, ойрын цусан төрлийн хамаатнууд нь харшилтай бол), эхийн хэвлийд байхад таагүй нөхцөлтэй байсан үед хүүхдэд харшил үүсэх магадлал эрс нэмэгддэг.


Хэрэв хөхний сүүгээр хооллох боломжгүй, хангалтгүй байгаа үед хүүхдийг харшлаас хэрхэн сэргийлэх вэ гэдэг асуулт аав ээж, эмнэлгийн ажилтны өмнө тулгардаг. Тэгвэл эрдэмтэд энэхүү асуудлыг шийдвэрлэх шинжилгээ судалгааны үр дүнд OPTIPRO HA гэдэг уургийг гарган авсан юм. Энэхүү уураг нь үнээний сүүний уургийг хэсэгчлэн задалж казеины уургийн 70-80% нь сийвэнгийн уургаар сольсон, өөрөөр хэлбэл харшил үүсгэдэг уургийн тэр хэсгийг авснаар энэхүү уурагтай сүүн холимогийг хэрэглэж буй хүүхдэд харшил үүсэх магадлал эрс буурдаг.


OPTIPRO HA уургийн бага харшилжуулах шинж чанар нь олон тооны эрдэм шинжилгээ эмнэл зүйн туршилтаар бүрэн батлагдсан аюулгүй болох нь тогтоогдсон байна. Өөр бас нэг давуу чанар нь энэхүү уургийг агуулсан сүүн холимог нь сүүний таатай амттай байдаг учир хүүхэд дуртай хэрэглэдэг.


OPTIPRO HA уураг агуулсан сүүн холимогийг эрүүл болон харшлын шинж тэмдэг удаан хугацаанд илрээгүй хүүхдэд хоол тэжээлийн тэсвэрлэлтийг бий болгохын тулд хэрэглэх нь зохимжтой.


Featured Posts
Check back soon
Once posts are published, you’ll see them here.
Recent Posts
Archive
Search By Tags
No tags yet.
Follow Us
  • Facebook Basic Square
  • Twitter Basic Square
  • Google+ Basic Square
bottom of page