top of page

OPTIPRO уураг гэж юу вэ ?



Хөхний сүү хүүхдэд хамгийн сайн тохиромжтой хоол юм. Гэвч зарим тохиолдолд хөхний сүү хангалтгүй байх, хүүхдээ хөхөөр хооллох боломжгүй байдал тулгардаг. Энэ үед хүүхдээ яаж хооллох вэ. Малын сүүгээр (үнээний, ямааны, заримдаа гүүний, ингэний) хооллохуу, эсвэл зориулалтын хүүхдийн сүүн холимогуудыг хэрэглэхүү.


Хүүхдийн сүүн холимогийг ч гэсэн малын сүүгээр хийдэг шүү дээ гэж эцэг эхчүүд бодох нь зүйн хэрэг юм. Гэвч эдгээр сүүн холимогуудыг олон жилийн судалгаа шинжилгээний үр дүнд бүтээгдэж байгаа тул эдгээр сүүн холимогуудыг хөхний сүүнд хамгийн их ойртуулахыг үйлдвэрлэгчид хичээдэг. Малын сүүний уургийг дахин боловсруулж, янз бүрийн ашигтай нэмэгдлүүдээр баяжуулж өгдөг.


Хүүхдэд тохирч буй эсэхийг шалгахын тулд олон тооны эрдэм шинжилгээний, эмнэл зүйн туршилт явагдсны дараа сая хүүхдийн хоол тэжээл болдог. Эрдэмтдийн олон жилийн судалгаа шинжилгээний үр дүнд бий болсон хүүхдэд зохицсон бүтцийн нэг бол OPTIPRO уураг юм. Энэхүү уураг нь эхийн сүүний уурагтай хамгийн их ойртож очсон бүтэцтэй уураг юм.


Уураг нь амин хүчлүүдээс бүрддэг бөгөөд уургийн үнэ цэнэ нь амин хүчлийн нйарлагаас хамаардаг. Эхийн сүүний уураг нь 20 амин хүчлээс бүрддэг бөгөөд ихэнх нь үл орлогдох амин хүчлүүд байдаг. Түүнчлэн эхийн сүүний уургийн дийлэнх нь сийвэнгийн уураг юм. Үнээний сүүнд казеины уураг дийлэнх байдаг тул казеины уургийг сийвэнгийн уургаар солин, амин хүчлээр баяжуулж өгснөөр OPTIPRO уургийг гарган авсан нь одоогоор хөхний сүүний уурагт хамгийн их дөхсөн бүтэцтэй уураг болж байна


Featured Posts
Check back soon
Once posts are published, you’ll see them here.
Recent Posts
Archive
Search By Tags
No tags yet.
Follow Us
  • Facebook Basic Square
  • Twitter Basic Square
  • Google+ Basic Square
bottom of page