top of page

Антибиотик өгөхдөө аав ээж нарын гаргадаг түгээмэл 6 алдаа

Ханиад хүрэнгүүт антибиотик өгөх хэрэгтэй. Бидний нэршиж заншснаар ханиад буюу амьсгалын замын хурц халдварт өвчнүүд нь вирусээр үүсгэгддэг. Харин антибиотик нь нян буюу бактерид үйлчилдэг эмийн бэлдмэл юм. Ханиад хүндэрсэн тохиолдолд хүүхдээ эмчид үзүүлэн эмчийн заавраар антибиотикийг хэрэглэж заншаарай.

  1. Антибиотикийг өөрөө дур мэдээд өгч болно. Аптект чөлөөтэй худалдаалагдаж байгаа гэдэг нь шууд хүүхэддээ дур мэдэн авч өгч болно гэсэн үг огтоос биш юм. Амьд биетийг устгахаар зохиогдсон тул хүний эд эсэд ч гэсэн шууд нөлөөлж болно гэсэн үг юм. Ялангуяа өсөж хөгжиж буй хүүхдийн бие махбодид сөргөөр нөлөөлөх магадлал тун өндөр байдаг. Хамгийн наад захын гаж нөлөө нь харшлын урвал байж болно

  2. Нэг өгсөн антибиотикоо дахин дахин өгч болно. Энэ удаагийн өвчин үүсгэгч нь түрүүнийхтэй адил байна гэдэг магадлал бага байдаг. Үүсгэгч нь адил байсан ч антибиотикт дасал болох нь элбэг тохиолддог. Тэгэхээр эмчийн зааваргүйгээр антибиотикийг давтан хэрэглэхэд үр дүнгүй байх магадлалтайгаас гадна эмийн гаж нөлөө илрэх нь элбэг байдаг.

  3. Хүүхдийн биеийн байдал сайжрангуут цааш нь өгөхийг зогсоодог. Өвчний шинж тэмдэг намдаж байна гэдэг маань тухайн эм үйлчилж эхэлж байна гэсэн үг юм. Гэхдээ өвчин үүсгэгчийг бүрэн устгахын тулд тодорхой хугацаанд тодорхой тунгаар дуустал нь хэрэглэх шаардлагатай юм. Харин эмчийн зааврыг бүрэн дагахгүй бол антибиотикт тэсвэртэй өвчин үүсгэгчийг бий болгохоос гадна дахин өөр антибиотик хэрэглэх шаардлагатай болж болно

  4. Антибиотик хэрэглэж эхэлснээр хүүхэд халуурах үед эмчилгээг шууд зогсоох. Өвчин үүсгэгчийг устгах үед нянгаас дотоод хор буюу эндотоксин их хэмжээгээр гадагшилдаг. Энэ хор нь биеийн халууныг ихэсгэдэг. Зарим антибиотикийн заавар дээр халуун нэмэгдүүлдэг гэж байдаг тул эмийн зааврыг анхааралтай уншиж танилцах хэрэгтэй юм.

  5. Антибиотик хэрэглэж байгаа үед заавал гэдэсний бактерийн бэлдмэл, мөөгөнцрийн эсрэг эм хэрэглэх ёстой. Мөөгөнцрийн эсрэг эмийг антибиотик хэрэглэх үед урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэснээр мөөгөнцөр бий болохоос бүрэн хамгаалж чадахгүй. Харин мөөгөнцрийн эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хэрэгоэх нь зүйтэй юм. Гэдэсний бактерийн бэлдмэлийг ч мөн адил зөвхөн шаардлагатай тохиолдолд хэрэглэх нь зөв байдаг.


Featured Posts
Check back soon
Once posts are published, you’ll see them here.
Recent Posts
Archive
Search By Tags
No tags yet.
Follow Us
  • Facebook Basic Square
  • Twitter Basic Square
  • Google+ Basic Square
bottom of page