top of page

Хүүхдийн эрүүл мэнд эхийн хэвлийд байхаас эхлэдэг



Ямар царай, бие бялдартай, ааш араншинтай, ер нь ямар хүн болох нь аав ээжээс нь ирж буй генд бичигдсэн байдаг. Тэгвэл ирээдүйн эрүүл мэнд ч гэсэн генээс шалтгаалдаг болох нь мэдээж юм. Гэвч эрдэмтдийн үзэж байгаагаар хүүхдийн ирээдүйн эрүүл мэнд хоол тэжээлээс шууд хамаардаг болохыг тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэн бий болсон цагаас ээжийн хооллолт нь хүүхдийн эрүүл мэндийг тодорхойлж эхэлдэг.


Хүн болох багаасаа гэдэгчлэн эрүүл энх өсөн бойжих нь ээжээс эхэлдэг гэж хэлж болно.

Тийм ч учраас 1000 хоногийн программ буюу эхийн хэвлийд бүрэлдэх үеэс хүүхдийн 2 нас хүртэлх хугацааг ирээдүйн эрүүл мэндэд хамгийн чухал үе болохыг судлаачид онцолж байна. Урьд нь ирээдүйн ээж хоёр дахин их хэрэгтэй гэж ярьдаг байсан бол өнөөдөр их биш харин чанартай байх ёстой гэж мэргэжилтнүүд зөвлөдөг болсон.


Учир нь жирэмсний сүүлийн саруудад л өдрийн илчэгийн хэмжээ 150 ккал нэмэгддэг байна.

Тэгвэл жирэмсэн ээжийн ширээн дээр ямар хоол хүнс байх ёстой юм бэ. Өдөр тутмын хоол хүнс нь төрөл бүрийн байх хэрэгтэй бөгөөд гол нь зөв пропорцтой байх нь чухал юм. Хоол тэжээлийн хомсдлоос урьдчилан сэргийлэхийн тулд өдөр тутмын цэсэнд мах, загас, өндөг, ногоо жимс, тослог багатай сүүн бүтээгдэхүүн, өөх тос (ургамлын болон цөцгийн тос), цардуул агуулсан бүтээгдэхүүн, талх (бүхэл үрийн), үр тариа байх шаардлагатай.


Зөвхөн хоолны бүтэц найрлага төдийгүй хооллолтын зөв дэглэм чухал юм. Өдөрт доод тал нь 4 удаа хооллолдог байх нь хоол боловсруулалт зөв явагдан, жирэмсний хэт таргалалт, өтгөн хаталтаас урьдчилан сэргийлж өгнө. Байнга жижиг сажиг зүйл идэх нь зохисгүй юм. Эмчийн заавраар нэмэлт амин дэмийг заавал хэрэглэх шаардлагатай. Амтат боов, хиам, нөөшилсөн мах, зайдас, хэт тослог, шарсан хоол, хийжүүлсэн ундаанаас татгалзах ёстой гэдгийг ээж нар бүгд ойлгодог байх.


Жирэмсэн ээжийн хоололт


Ирээдүйн өсөлт хөгжилд зайлшгүй шаардлагатай бодисуудыг хүүхэд эхийн хэвлийд байхдаа ээжийн тавган дээр байгаа хоолноос л авдаг. Тиймээс жирэмсэн эхийн хоол хүнсний бүтээгдэхүүнүүд өргөн хүрээг хамарсан байх ёстой бөгөөд хоолны цэсэнд аль болох эдгээр бүтээгдэхүүнүүд бүгд багтсан байх болдог.


Мах. Ээж болон хүүхдийг уургаар хангахаас гадна төмрийн эх үүсвэр болдог. Түүнчлэн цайр, В бүлгийн амин дэмээр хангаж өгдөг. Ямар махыг сонговол илүү зөв бэ. Өөх багатай мах буюу үхрийн мах, заримдаа шувууны мах хэрэглэх нь зөв сонголт юм. Өдөрт 150 гр орчим мах хэрэглэх хэрэгтэй. Хиам, зайдас, махны өтгөн шөл махыг орлож чадахгүй гэдгийг битгий мартаарай


Загас. Манай ээж нар тэр болгон загас хэрэглээд байдаггүй. Гэтэл загасны уураг илүү хурдан боловсордог, түүнчлэн хүүхдэд нэн шаардлагатай амин хүчил, фосфор, йод, фтор агуулагддаг. Уураг тархины хөгжилд хамгийн их шаардлагатай ханаагүй өөхний хүчлүүд загасанд агуулагддаг. Загасны махыг долоо хоногт 1-2 удаа 150 гр идэхэд хангалттай юм


Өндөг. Үл орлогдох амин хүчлүүдэр баялаг байдаг. Түүнчлэн лецитин, А,В12 амин дэм, бета каротин агуулдаг. Өнжөөд нэг өндгөөр омлет хийж идвэл тохиромжтой.


Сүүн бүтээгдэхүүн. Кальци, уураг, өөх тос, А, В амин дэмүүдийг өгдөг. Сүүн бүтээгдэхүүнээс кальци нь амархан боловсрогддог. Исэг сүүн бүтээгдэхүүнд ашигтай бичил биетүүд агуулагддаг. Ээж өдөрт 500 мл хүртэл сүү, йогурт, 100 гр аарц, хэрчим бяслаг идэж байх нь зүйтэй юм


Тос. Цөцгийн, ургамлын тос нь ашигтай өөхний хүчил, А,Д,Е амин дэм, ханасан болон ханаагүй өөх тосыг өгдөг. Эдгээр нь хүүхдийн уураг тархи, мэдрэхүйн эрхтнүүд, цус, дархлааны тогтолцоо, эс, гормон үүсэхэд шаардлагатай юм. Шар тосоор цөцгийн тосыг орлуулж болно


Ногоо жимс. Амин дэм, ислэг, бичил элементүүд, органик хүчил гээд биед ашигтай бүхнийг жимс ногоо агуулдаг. Болж өгвөл шинэ ногоо жимс хэрэглэх нь зөв юм. Гэвч манай нөхцөлдд гаднаас орж ирж буй жимс ногоонууд удаан хадгалсан, химийн бодис ихтэй байдаг. Харин хүүхдэд зориулан бэлтгэсэн жимсний нухшуудыг хэрэглэх нь илүү зөв сонголт байж болох юм.Хүнсний ногоо нь өөрийн орны хөрсөн дээр ургасан байвал илүү сайн байдаг.


Үр тариа болон талх. Нүүрс ус, урагмлын уураг, ургамлын өөх тосыг ч авч болно. Талх, каш нь В бүлгийн амин дэм, эрдсийн давс, ццаг, ислэгийг өгдөг. Бүхэл үрийн талх, хатуу сортын гурилаар хийсэн гоймон, гурвалжин болон овьёосны каш нь илүү зөв сонголт болно


Featured Posts
Check back soon
Once posts are published, you’ll see them here.
Recent Posts
Archive
Search By Tags
Follow Us
  • Facebook Basic Square
  • Twitter Basic Square
  • Google+ Basic Square
bottom of page