top of page

Дархлааг хоолоор “сайжруулж” болохуу?



Хүний дархлаа гэж юу вэ?

Бие гаднаас орж байгаа болон дотор үүсэх байгаа антиген буюу эсрэг биеийг зайлуулан бие махбодийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэй тогтолцоо юм. Хүүхэд эхийн хэвлийгээс гарахдаа “ариун” байдаг, өөрөөр хэлбэл эсрэг биеүүдтэй “уулзалдаагүй”, бие махбодь нь ямар нэгэн нян бичил биетүүдээс ангид байдаг.


Төрсний дараах эхний цагаас эхлэн гэдэс, арьс, амьсгалах эрхтэн ашигтай бичил орчинтой болож эхэлдэг. Эдгээр ашигтай бичил орчны 90%ийг бифидумбактер гэх нян дангаараа бүрдүүлж байдаг. Хэрэв хүүхэд ангир уургаа амалсан дан хөхний сүүгээр хооллодог бол ашигтай бичил орчин хурдан бүрэлдэж цаашид хэвийн оршин байдаг. Тэгвэл энэ бичил орчин юунд хэрэгтэй юм бэ.


Эдгээр ашигтай бичил биетүүд байхгүй бол бидний биед өвчин үүсгэгч нян вирусууд амархан нэвтэрч гэдэсний болон бусад халдварт өвчнөөс бид салахгүй байхаас гадна дархлааны нийт үйл ажиллагаа алдагдана. Өөрөр хэлбэл гаднын болон дотоодод үүссэн эсрэг биетүүдийг устгаж чадахгүй байна гэсэн үг юм. Түүнчлэн эдгээр бичил биетүүд нь хоол боловсруулалтад оролцож биеэс хорт бодисыг зайлуулахаас гадна К, В амин дэмийн нийлэгжилтэд оролцдог.


Дархлааны өвөрмөц субстрат болох иммуноглобулины нийлэгжилтэд оролцдог байна. Хөхний сүүнд бифидус хүчин зүйл буюу бифидум бактерийн өсөлтийг дэмждэг бүтэц байдаг. Харин малын сүүнд энэ бүтэц нь бараг агуулагддаггүй. Тэгвэл хүүхдийн зориулалтын сүүн холимогт амьд бифидум бактерийг нэмж өгснөөр гэдэсний бичил орчин хэвийн байж, хүүхдийн эрүүл өсөн торних нэг нөхцөл бүрддэг.


Featured Posts
Check back soon
Once posts are published, you’ll see them here.
Recent Posts
Archive
Search By Tags
No tags yet.
Follow Us
  • Facebook Basic Square
  • Twitter Basic Square
  • Google+ Basic Square
bottom of page