Бифидобактери юунд хэрэгтэй вэ?
Томчууд ба нялхсын гэдсэнд тэрбумаар тоологдох төрөл бүрийн нян амьдарч байдаг. Тэдгээр нь хоол боловсруулалтанд оролцохын хамтаар хүнс ба хүрээлэн буй орчноос хүний биед ордог өвчин үүсгэгч нянгуудаас биднийг хамгаална.
Хүүхэд төрөх явцдаа ээжийн бүдүүн, нарийн гэдэснээс, төрөх замаас, эхийн сүүгээр дамжуулан нянг авдаг ба энэ мөчүүдээс түүний дархлалын тогтолцоо хөгжиж эхлэдэг.
Тэдгээр гэдсэнд байгаа амьд нянгууд нь хүүхдийн бие махбодийн дархлааг идэвхжүүлэн хөгжүүлж, дасан зохицуулалт үүсгэдэг байна.
Орчин үеийн судалгаанаас хүүхдийн гэдсэн дэх ашигтай нянгийн тоо хэмжээ буурснаас хоол боловсруулалт муудах, харшламтгай болох, дархлааны тогтолцолцоонд сөргөөр нөлөөлдгийг олж тогтоосон байна. Бифидо ба лактобактериуд нь ашигтай нянгуудын гол төлөөллүүд юм.
Эдгээрийг хүүхэд ээжийн хөхний сүүгээр авдаг. Хэрэв эхийн сүү орлуулагчаар хүүхдээ хооллодог бол бидибактеритай болон пробиотиктой сүүн тэжээл авч хэрэглэх нь зүйтэй.
Харин хүүхэд нэмэгдэл хоолонд орж эхлэхэд гэдсэн дэх бифидобактерийн хэмжээ багасч, янз бүрийн бүтээгдэхүүнээр дамжин бусад нянгуудын тоо хэмжээ өсдөг.
Энэ нь эхийн сүү буюу сүүн тэжээлээр хооллох давтамж цөөрсөнтэй холбоотой байдаг. Иймд нэмэгдэл хоолонд орох үед аль болох өдөр бүр бифидобактеритай кашийг идүүлж байх нь зүйтэй. Энэ нь хүүхдийн гэдсийг эрүүл бичил орчинтой байлгаж, дархлааг сайжруулна