top of page

Гуйсан ч хоол идэхгүй байна уу?


Хоол идүүлэх гэж ээж эмээ нар араас нь яван гуйж, аав өвөө нар нь жүжигчилсэн тогтолт үзүүлж буй дүр зураг танай гэрт байнауу. Манай хүүхэд хоолонд их муу, бараг юм иддэггүй, амттай юм л иддэг яагаад ингээд байгаа юм бол гэсэн асуултууд аав ээж нар их тавьдаг. Тэгвэл хоол идэхгүй хоолонд дургүй байх ямар шалтгаанууд байдаг юм болоо.

Хүүхэд хоолонд дургүй байх хэд хэдэн шалтгаан байдаг. Эдгээрээс хамгийн анхаарал татахуйц шалтгаан нь өвчин эмгэг юм. Хамгийн нэгдүгээрт хоол боловсруулах замын болон бодисын солилцооны эмгэгүүд байдаг. Хоол идсний дараа гэдсээр өвддөг, өтгөн их хатдаг, эсвэл эсрэгээрээ гүйлгэдэг, бөөлждөг, хэхрүүлдэг зэрэг шинж ажиглагдаж байвал та заавал хүүхдээ дотрын болон гастроэнтеролог эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.

Түүнчлэн хүүхэд тань ямар нэгэн тодорхой хоол бүтээгдэхүүнд дургүй байж болно. Тэгвэл бодисын солилцооны эмгэг байх магадлалтай. Мөн ямар нэгэн хурц халдварт өвчин туссан үед хүүхдийн хоолны дуршил ихэвчлэн буурдаг. Энэ үед хүүхдийг албадан хооллох шаардлагагүй. Хүүхдийн биеийн байдал хэвийн болоход хүүхэд хоол идэх дуртай болдог. Хэт халуун үед хүүхэд бас хоолонд тэр дундаа махан хоолонд дургүй болдог.

Аав ээж эмээ өвөө нарын түгээмэл гаргадаг нэг алдаа бол хоолны завсар янз бүрийн гурилан бүтээгдэхүүн, чихэр жимс, амтлаг ундааг өгдөг. Энэ нь хүүхдийн хоолны дуршлыг бууруулдаг гэдгийг анхаараарай. Түүнчлэн 1 наснаас хойш хүүхэд хоолонд дургүй байх нь хөхөө байнга хөхдөгтэй холбоотой байж болох юм.


Featured Posts
Check back soon
Once posts are published, you’ll see them here.
Recent Posts
Archive
Search By Tags
No tags yet.
Follow Us
  • Facebook Basic Square
  • Twitter Basic Square
  • Google+ Basic Square
bottom of page