Төрсний дараа авах шаардлагагүй 10 зүйлс
Шинэ гишүүнээ өлгийдэн авсан таньд баяр хүргэе ! Аав ээж эмээ өвөө нар хүүхэд төрөнгүүт хэрэгтэй шаардлагатай гэж бодсон, өөрт нь гоё хөөрхөн санагдсан гээд л янз бүрийн тодотголтой эд зүйлсийг хүүхэддээ худалдан авч эхэлдэг. Гэвч хэсэг хугацааны дараа нөгөө авсан зүйлс нь аль нэг булан шкаф, шургуулганд тоос хуримтлуулагч зай эзлэгч болон хувирдаг. Иймд хүүхдэд чинь хор болдоггүй юмаа гэхэд ашиг тус нь маш эргэлзээтэй зүйлсүүдийн талаар хэлэхийг хүслээ:
1) Томоос том зөөлөн тоглоом. Хүүхдийг тань эргэж ирсэн найз нөхөд ах дүү нарын чинь бэлэг бол одоо бас яая гэхэв. Гэтэл аав ээж нар заримдаа хүүхэддээ энэ аварга том бамбарууш, туулай бусад амьтдын ертөнцийн төлөөлөгчдийг худалдан авч өгдөг. Хүүхэд тань энэ том тоглоомоор тоглох нь юу л бол. Харин танай гэрийн аль нэг буланг эзлэн тоос хуримтлуулагч болно гэдэгт итгэлтэй байна. Та ирэх зочиддоо ч гэсэн ийм тоглоом бэлгэнд авахгүй гэж хэлж болно шүүдээ
2) Угж ариутгагч. Угж халаагч. Хэрэв хүүхэд дан хөхөөр хооллодог бол угж тийм ч их шаардагдахгүй. Хүүхдийн тэжээлээр хооллодог байсан ч та угжыг нь сайн угаагаад буцалсан халуун усаар сайн зайлахад л хангалттай. харин угжаа халуун усан дотор хийж халааж болно
3) Хүүхдээ хөхүүлэхэд хэрэглэдэг дэр. Энэ зүйлийг хуйлж эвхсэн бүтээлэг, эсвэл томхон дэр орлож болно
4) Хөлд оруулагч. Америкийн хүүхдийн эмч нарын холбооноос энэ төхөөрөмжийг хэрэглэхгүй байхыг зөвлөсөн байна. Энэ төхөөрөмж нь саажилттай болон хөдөлгөөний хязгаарлалттай хүүхдийг хөлд оруулахад дөхөмтэй байлгахын тулд бүтээгдсэн. Эрүүл хүүхэд өөрөө жамаараа хөлд орох ёстой. Тэгээд ч гэмтэл авах магадлал маш өндөр
5) Манеж. Ихэнх хүүхдүүд манежан дотор байх дургүй байдаг. Манежанд байнга хийсэн хүүхдүүд хөдөлгөөн багатай, хязгаарлагдмал болдог
6) Хүүхэд хуурайлах хувцаслах ширээ. Энэ ширээ нь зөвхөн эхний 2-3 сард л хэрэг болдог. Хүүхэд томрон хөдөлгөөнтэй болж эхлэхэд ор хамгийн тохирмжтой ширээ болж өгдөг.
7) Янз бүрийн гоо сайхны бүтээгдэхүүн. Хүмүүс бэлэглэсэн ч бай, өөрөө мэдээд худалдаж авсан ч бай хэрэв хүүхдэд тань тохирч байвал нэг л төрлийн бүтээгдэхүүнүүд хэрэглэх нь тохиромжтой байдаг. Учир нь олон бүтээгдэхүүн сольж хэрэглэвэл харшил үүсэх магадлалтай
8) Түшлэгтэй горшок. Та хүүхдээ бие даан сууж чаддаг болохоор нь горшок дээр суулгана. Тиймээс түшлэгний төлөө илүү мөнгө төлөх хэрэггүй л боловуу
9) Жижигхэн гуталнууд. Эдгээр тутал нь зөвхөн гоёлын үүрэг л гүйцэтгэхээс биш жинхэнэ гутал 8-9 сараас эхлэн хэрэг болно.
10) Үсэрдэг савлуур. Сүүлийн үед хүүхдэд зориулсан бараануудын нэр төрөл олширч буйгийн нэг жишээ нь резинтэй савлуур юм. Хүүхдээ байнга энэ төхөөрөмжинд хийх нь хүүхэд өлмий дээрээ явах улаараа бүрэн гишгэж чадахгүй болж болно.