top of page

Уураг гэж юу вэ?



Уургийг амьдралын тоосго гэдэг. Уураг нь 20 амин хүчлүүдээс бүрддэг бөгөөд эдгээр амин хүчлүүдийн 12 нь хүүхдийн биед үл орлогдох байдаг. Өөрөөр хэлбэл хүний бие махбодид нийлэгждэггүй зөвхөн гаднаас орж ирдэг гэсэн үг юм.


Уургаас хүний үс хумснаас авахуулаад тулгуур болон дотоод эрхтэн бүрэлдэн бий болохоос гадна уураг нь бие махбодид явагдаж буй бүхий л төрлийн химийн урвалд оролцдог, ерөнхийлөн хэлбэл уураггүйгээр амьдрал байхгүй гэж ойлгож болно.


Хүүхдэд уураг дутагдахад өсөлт хөгжил зогсон, дархлаа тогтолцоо, сэтгэн бодох үйл явц, бодисын солилцоо бүгд алдагддаг. Харин тэгвэл уураг илүүдэл байх нь дандаа сайн байдгуу. Эрдэмтдийн тогтоосноор бага насанд хэрэглэсэн уургийн илүүдэл нь хүүхдийн өсөлтийг түргэтгэн илүүдэл жинтэй болгодог байна.


1 настайд хүүхдийн жин 2,5 кг-аар нэмэгдэхэд ахлах насанд таргалалт үүсэх магадлал 23%-иар нэмэгддэг болохыг тогтоожээ. Хөхөөр хооллож буй хүүхдэд жингийн илүүдэл тэр болгон тохиолддоггүй. Учир нь эхийн сүүний уураг нь 0,9-1,2 г/100 мл буюу хүүхдэд хамгийн тохиромжтой хэмжээтэй байдаг.


Тэгэхээр 0-1 хүртэлх насны хүүхдийн хэрэглэж буй уургийн хэмжээ хөхний сүүтэй дөхөхүйц байх нь хамгийн тохиромжтой юм.


Сүүлийн үед хийгдэж байгаа олон судалгаануудаас 0-2 хүртэлх насны хүүхдийн хэрэглэж буй илүүдэл уураг нь ирээдүйд жингийн нэмэгдэл, таргалалт үүсгэх өндөр магадлалтай гэдэг нь тогтоогдож байна

Гэвч бүх уургууд таргалалтад хүргэдэггүй болохыг эрдэмтэд бас нотолсон байдаг. Улаан махны уураг нь хүүхдийн жинг нэмэгдүүлдэггүй гэдэг нь батлагдсан.


Тэгэхээр хүүхдийг нэмэлт хоолонд ороход махан хоол нь жингийн илүүдлийг бий болгодоггүй байна.


Featured Posts
Check back soon
Once posts are published, you’ll see them here.
Recent Posts
Archive
Search By Tags
No tags yet.
Follow Us
  • Facebook Basic Square
  • Twitter Basic Square
  • Google+ Basic Square
bottom of page