top of page

Хүүхэд нь хэвийн жиндээ байна уу?



Монголчуудад бага насны хүүхдийг тарган мариалаг байвал хөөрхөн эрүүл гэдэг ойлголт байдаг. Гэтэл энэ нь эрүүл хүүхдийн шинж мөнүү. Гүйцэд төрсөн хүүхэд 3000-4000 грамм жинтэй төрдөг. Ой хүрэхэд эрүүл хүүхдийн дундаж жин 10-11 кг болсон байна. 5 нас хүртэл хүүхдийн жин нь жилд дунджаар 2 кг нэмэгдддэг.


Ингээд 5 нас хүрэхэд хүүхдийн жин дунджаар 20 кг болно. Хүүхдийн өсөлт хөгжилд олон төрлийн хүчин зүйлс нөлөөлдөг. Үүнд генетик, хоол хүнс, хүрээлэн буй орчин, сэтгэл зүйн байдал, өвчин эмгэг г.м. Хэрэв аав, ээж нь ойрын төрлийн хүмүүс нь өндөр том биетэй байвал тухайн хүүхэд яавч жижигхэн болохгүй нь мэдээж. Гэхдээ ихэнх дундаж хүмүүсээс төрсөн хүүхдүүд дээр дурьдсанчлан жингийн өсөлттэй байдаг.


Их жинтэй байх нь хүүхдэд өөрт нь төвөгтэй байхаас гадна янз бүрийн өвчний шинж тэмдгийг илэрхийлж, цаашид үүсэж болох өвчний эх үндэс болох боломжтой. Жишээлбэл бага насны хүүхэд жин ихтэй байвал дотоод шүүрлийн тогтолцооны өөрчлөлттэй, эсвэл бодисын солилцооны эмгэг байх магадлал өндөр байдаг.


Түүнчлэн жин ихтэй хүүхдэд цаашид чихрийн шижин, судас хатуурах, даралт ихсэх өвчин, тулгуур эрхтний эмгэг г.м өвчин эмгэг үүсэх магадлал өндөр байдаг. Тэгвэл ямар тохиолдолд жин ихтэй гэж үзэх вэ гэсэн асуулт зүй ёсоор урган гарч ирнэ. Хүүхдийн байх ёстой жингээс 15%иас дээш, биеийн жингийн индекс 30%-иас дээш (биеийн жинг өндөрт харьцуулсан харьцаа) байвал та хүүхдээ эмчид үзүүлж заавал зөвлөгөө аваарай.


Featured Posts
Check back soon
Once posts are published, you’ll see them here.
Recent Posts
Archive
Search By Tags
No tags yet.
Follow Us
  • Facebook Basic Square
  • Twitter Basic Square
  • Google+ Basic Square
bottom of page